Тархины харвалтын дэлхийн өдөртэй холбогдуулан Нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Зөвлөх эмч Л.Энхсайхан, гуравдугаар эмнэлгийн харвалтын тасгийн зөвлөх эмч Ж.Аринаа, Монголын харвалтын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.
Нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Зөвлөх эмч Л.Энхсайхан, "Тархины харвалт хөгшин залуу гэлтгүй маш их байна. Хүний амь нас, амьдрал, хөдөлмөрийн чадварт тархины хавдар маш их хор хохирол учруулдаг учраас тархины харвалтын эсрэг энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг.
Дэлхийн харвалтын байгууллагын мэдээгээр сүүлийн нэг жилийн хугацаанд 12.2 сая хүн шинээр харвалтад өртсөнөөс 50-аас дээш хувь нь нас баржээ. Мөн тархины харвалтын улмаас Манай улс харвалтаараа дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг. Тархины харвалттай тэмцэх өдрийг 2006 оноос эхлэн энэ өдөр тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил 16 дахь удаагаа тэмдэглэж байна. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар харвалтын улмаас нас барах тохиолдол нэмэгдэж байгаа. Энэ нь тэрхины харвалт өвчинтэй тасралтгүй тэмцэх ёстой гэсэн үг. Ядаж л цусны даралтаа хэмждэг байх ёстой. Монгол Улсад 10 жилийн өмнөөс эхлэн усын гуравдугаар эмнэлэгт харвалтын эсрэг анхны мэргэшсэн тасаг байгуулагдаж байсан.
Гуравдугаар эмнэлгийн харвалтын тасгийн зөвлөх эмч Ж.Аринаа, "Улсын гуравдугаар төв эмнэлэгт харвалтын түргэвчилсэн нарийн тусламжийг үзүүлээд арван жил болж байна.
Монголчуудын дунд судас бөглөрөх харвалт хамгийн их илэрдэг учраас шинж тэмдэг илэрсэн цагаас эхлэн нэн яаралтай оношлуулж эмчлүүлбэл ямар нэгэн эрсдэлд орохгүй байх өндөр боломжтой байдаг.
Харааны өөрчлөлт өгч, хөл гар нь сулраад, тэнцвэрээ алдаж, хэл яриа өөрчлөгдсөн бол шууд эмнэлэгт хандах ёстой. Мөн цусны даралт ихдэх өвчин нь залуу, хөгшин гэлгүйгээр илэрч байгаа бөгөөд залуу насанд элбэг тохиолддог буюу толгой маш хүчтэй өвдөж, харвах тохиолдол их байна. Энэ тохиолодолд гуравдугаар шатлалын нарийн шаинжилгээ хэрэгтэй болдог. Харвалт ихэвчлэн буруу хооллолт, цусны даралт ихдэх, илүүдэл жин, хөдөөлгөөнгүй байх, стресс зэргээс болдог.
ҮЗЭХ: