ВИДЕО: Хотын дарга Х.Нямбаатарын санаачилсан хуулийн төслийг ХҮН нам бүхэлд нь эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ

ВИДЕО: Хотын дарга Х.Нямбаатарын санаачилсан хуулийн төслийг ХҮН нам бүхэлд нь эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ

Хотын дарга Х.Нямбаатарын УИХ-д өргөн барьсан "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах" хуулийн төслийн талаар ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяраас байр суурийг нь тодруулав.

Тэрбээр, "НИТХ дэхь ХҮН намын бүлэг энэ хуулийг бүхэлд нь эсэргүүцэж байна. 27000 төгрөг төлж хотын төвөөр явбал 30 хоногт 900,000 төгрөг төлнө. Ийм мөнгө төлж зорчих хүн хэд билээ. Мөн машины хязгаарлалттай холбоотойгоор энэ чиглэлээр бизнес хийдэг хүмүүсээс нэг ч асуулт асуулгүй шууд хуульчилж байна.

Цаашлаад газрын, барилгын асуудал юм. Нийслэл дэхь 1500 А зөвшөөрөлтэй барилгыг царцаана гэсэн.

Гэтэл энд хуулийн дагуу бизнес хийж буй хүмүүс олон байгаа. Энэ мэдэгдлээс хойш үл хөдлөхийн үнэ өсөж байна гэнэ. Тэгвэл хэзээ залуус байртай болох юм бэ.  Энэ бол нийслэлийн бодлогын, алсын харааны асуудал. Мөн нийслэлийн иргэдийн зөвшилцлийн асуудал юм. Маш олон хууль тогтоомжийг зөрчиж оруулж ирж байна. Захиргааны ерөнхий хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль дээр заасан Нутгийн өөрийн удирдлага зэрэг олон хуулийг зөрчиж оруулж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас асуугаагүй. Мөн нийслэлийн Засаг даргад маш их эрх мэдлийг төвлөрүүлсэн" гэв.

ВИДЕО: