Улс төсвийн 318 тэрбум төгрөгөөр худалдан авсан "Ногоон автобус" хуучин байсан тул Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар албан тушаалаасаа огцорсон. Харин "ногоон автобус"-ны асуудалд Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар "би буруугүй" гэж мэдэгдэх болсон. Мөн түүнийг АТГ-аас шалгаж байгаа нь ч тодорхойгүй байгаа юм.
Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар "ногоон автобус"-ны асуудлыг нийтэд ярихгүй, харин 2009 оны 37 тэрбум төгрөгөөр авсан 400 автобусыг ярьж, АН-ыг буруутгах болсон. Харин энэ талаар АН-ын дэд дарга И.Мөнхжаргалаас байр суурийг нь сонслоо. Тэрбээр, "ногоон автобусны 318 тэрбум төгрөгийн төсвийн захиран зарцуулагч нь Ж.Сүхбаатар тул, тэрээр энэ хэргээс хаашаа ч бултаж чадахгүй" гэж мэдэгдсэн юм.
ВИДЕО: