МАН-ын бүлэг 2024 оны төсвийн төсөл болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "2024 оны төсвийн төсөлд хэд хэдэн чиглэлийн зарчмын өөрчлөлтүүдийг хийхээр бэлтгэж байна. Нэгдүгээрт орлогыг нэмэгдүүлж төсвийн тэнцлийг сайжруулах ёстой. 2024 оны төсвийн алдагдлыг Засгийн газар өргөн барихдаа ДНБ-ий 26.8 хувийн алдагдалтай байхаар байна. Иймд ажлын хэсэг дээр ярьж байгаад нийтдээ 590 тэрбум төгрөгөөр төсвийн тэнцлийг сайжруулах шаардлага байна гэж үзсэн. Ийнхүү төсвийн алдагдлыг хоёр хувьд оруулах тооцооллыг хийсэн байгаа. Тодорхой хэмжээний зардлыг бууруулж, мөн хөрөнгө оруулалтын шинжтэй зарим зардлыг нэмэгдүүлнэ.
Түүнчлэн тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх саналыг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргаад байсан бол Ерөнхий сайд 10 хувиар нэмэгдүүлэх нь бага тэтгэвэр авагчдын хувьд дэндүү бага байна хэмээн үзсэн тул 100 мянган төгрөгөөр нэмэх саналыг МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжсэн" гэлээ.
ҮЗЭХ: