С.Энхболд: Ковидын үед 20 мянгаар маск худалдан авсныг би мэдэхгүй байна. ТНБД-ын хариуцсан ажил /LIVE/

С.Энхболд: Ковидын үед 20 мянгаар маск худалдан авсныг би мэдэхгүй байна. ТНБД-ын хариуцсан ажил /LIVE/

Ардчилсан намаас ковидын үед засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нээлттэй сонсгол хийнэ гэдгээ мэдэгдсэн.

Иймд уг сонсголын талаар Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоос тодруулав. Тэрбээр “Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн шаардсан материалуудыг бүгдийг нь бүрдүүлж өгсөн. Эрүү мэндийн яамнаас энэ асуудлаар материал өгөхгүй гацаасан зүйл байхгүй. Бид мөн 2022 оны арванхоёрдугаар сард ковидын төсвийн талаарх бүх тайлангаа тавьж байсан. Энэхүү тайлангийн талаарх мэдээллийг одоо ч сайтаас харж болно. Тендерийн худалдан авалтын материал зэргийг биднээс нэхсэн. Тухайн асуудлаарх материалуудаа архиваас бүрдүүлж өгсөн.

Ковидын үед маск ховордсон байсан. Хил гааль хаалттай байсан. Мөн худалдан авсан маск бүр өөр өөр үнэтэй, ялгаатай байгаа. Зэрэглэлээс шалтгаалаад үнэ нь янз бүр байгаа байх.

Энэ талаарх худалдан авалтын бүх мэдээлэл Shilen.com сайтад нээлттэй байгаа шүү дээ. Ковидын түр хороонд 10 тэрбум орчим төгрөгийн асуудал яригдсан. Үүний 10 орчим хувь буюу 1.3 их наяд төгрөг нь Эрүүл мэндийн яамтай холбоотой. Үүний бараг 600 тэрбум төгрөг нь ЭМД сан дээр гарсан. Зөвхөн хэвтэн эмчлүүлэх, ковидын хариу арга хэмжээнд зарцуулсан. Харин бусдад нь худалдан авалт зэрэг багтаж байгаа" гэлээ. 

ҮЗЭХ: