Н.Учрал: Давтагдахгүй гурван үгийн тусламжтайгаар дата шаардахгүй апп ашиглан хаягаа амар хялбар заах боломжтой боллоо /LIVE/

Н.Учрал: Давтагдахгүй гурван үгийн тусламжтайгаар дата шаардахгүй апп ашиглан хаягаа амар хялбар заах боломжтой боллоо /LIVE/

Гэр хорооллын хаягжилтыг цахимжуулж эхэлсэн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.


Тэрбээр, "Ертөнцийн зүгээр гэрийнхээ хаягийг заадаг улс дэлхийд үлдсэнгүй. Хаягжилтын хуулийг батлахаар БХБЯ манай яамтай хамтраад ажиллаж байна. Хаягаа тодорхой болгож чадаагүйгээс болоод бид хүүхдээ хамгаалж чадахгүйд хүрч байна. Хүүхдүүд яаралтай үед хаягаа зааж өгөх гэхээр тодорхой зааж чаддаггүй. Иймд хаягжилтын асуудлыг шийдэхгүй бол цаашдаа алхах бололцоогүй болох нь. Тиймээс гурван үгт хаягийг хэрэглэж хэвших хэрэгтэй байна. Энэхүү “What3words” буюу гурван үгт хаягийн гол онцлог нь 60 гаруй орны хэлээр орчуулагдсан. Анх 2012 онд Лондонд туршиж үзсэн дэлхийн хаяг юм. Мөн Google компанитай албан ёсны эрхээр нэгдсэн байгаа. Бид нар энэ хаягийг монголдоо хэвшүүлэх зорилгоор өнөөдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 2059 айлын хашаан дээр гурван үгт хаягийг хадсан байна. Энэ бол зөвхөн хадсан нь юм. Хүн болгон гэрээсээ гарч ирээд “What3words” апплейкшн руу нэвтэрч, таны хаяг дээр тохиолдлын ямар гурван үг гарч ирж байгааг хараад хаягаа төвөггүй заах боломж бүрдэж байна. Мөн гурван үг "Emongolia-тай бүрэн холбогдсон. Хүүхдүүд яаралтай үед Ekids-ээрээ ороод ганцхан товчлуур дарахад энэ гурван үгт хаягаар цагдаагийн байгууллага төвөггүй олоод ирэх боломжтой. Бид өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллага, онцгой байдлын алба гэх мэт шаардлагатай байгууллагуудтай тухайн ажлыг нэвтрүүлж, холбон хийж гүйцэтгээд өнөөдөр олон нийтэд танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлснээ зарлаж байна" гэв.

ҮЗЭХ: