НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх асуудлыг судлах ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулна

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх асуудлыг судлах ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулна

Өнөөдөр /2023.11.07/ УИХ-ын гурван Байнгын хороо хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ гаргана.

Тухайлбал, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсөв, НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх асуудлыг судлах ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэх юм. Мөн тус Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Байнгын хороодын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт,  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ.