АН-ын дэргэдэх залуучуудын холбооны тэргүүнд М.Амгаланбаатарыг Л.Гантөмөр дэвшүүлж, Б.Ган-очирыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга сойж эхэлжээ

АН-ын дэргэдэх залуучуудын холбооны тэргүүнд М.Амгаланбаатарыг Л.Гантөмөр дэвшүүлж, Б.Ган-очирыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга сойж эхэлжээ

АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг тодруулах санал хураалт өнгөрсөн сард болж өндөрлөсөн. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Н.Батбаярын охин Жаргалан тэргүүтэй эмэгтэйчүүд өрсөлдсөн. 

Тэгвэл энэ сард АН-ын нийслэлийн намын хорооны дарга болоод Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны тэрүүнээ тодруулах санал хураалт болох аж. Тодруулбал, Э.Бат-Үүлийн оронд Нийслэлийн АН-ын хорооны даргад М.Тулгат, Ц.Батцогт нар өрсөлдөнө гэх мэдээлэл байна.

Тэгвэл АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнд тус намын дарга Л.Гантөмөр өөрийн улс төрийн багийн гишүүн М.Амгаланбаатарыг нэр дэвшүүлж байгаа аж. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Ган-очирыг сойж байгаа ажээ. Улмаар М.Амгаланбаатар, Б.Ган-очир нартай Б.Батзаяа, н.Батсүх гэсэн залуус АЗХ-ны тэргүүний албан тушаалд өрсөлдөх төлөвтэй байгаа ажээ. 




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө