Д.Ганбат: Олон ч гавьяатууд  нүүрснээс төрсөн, баяжсан

Д.Ганбат: Олон ч гавьяатууд нүүрснээс төрсөн, баяжсан

Нүүрсний сонсголын түр хорооны хурал үргэлжилж байна.

ВИДЕО: 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Өнгөрсөн найман жилийн хугацаанд та нарын найз нөхдүүд, нам нэгтэнгүүд  нүүрсний бизнесийг төрийн өмнөөс толгойлоод хийж байсан. Тийм болохоор найз нөхөд, хамт ажиллаж байсан хүмүүсээ яллах хэцүү байгаа байх. Олон ч гавьяатууд  нүүрснээс төрсөн, баяжсан. Харин Монголын ард түмэн  хохирч үлдсэн.  Өнөөдөр багш, эмч, өндөр настны тэтгэврийг нэмэхгүй байгаа  бүх асуудал нүүрстэй холбоотой.  Тийм учраас тухайн үед тэнд ажиллаж байсан хүмүүсийг дуудаж,  ярилцаж иргэдийн мэдэх эрхийг хангах хэрэгтэй.  Хамгийн чухал асуудал нь нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүс болон гэр бүл нь аюул өртөхгүй байх баталгааг өгөх хэрэгтэй. Үгүй бол нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн  үг хэлүүлэхгүй байх магадлалтай. Үүн дээр АН-ын бүлэг их санаа зовж байна.

Энэ сонсголыг үнэн бодит явуулахын тулд  БНХАУ-ын зохих байгууллагата харьцах хэрэгтэй. Тухайлбал, Хичнээн хэмжээний нүүрс гарсан,  мөнгө нь яаж орсон гээд мэдэх асуудлууд байна. Тэгэхгүйгээр  хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлж, бас энэ асуудлаас хоцроож болохгүй. Бидэнд энэ хүмүүсийг дуудаад асуух эрх мэдэл боломж алга. Иргэдийн  өмнө үүрэг хариуцлага хүлээсний хувьд олонх энэ ажлаа хийх байх. Засгийн газрыг тэргүүлж МАН-ыг толгойлж байгаа нөхдүүд  авилгатай, нүүрсний хулгайтай бид тэмцэнэ гэж ярьж байгаа.  Ярих, бодит ажил болгох өөр асуудал.  Ажил хэрэг болгох гэж байгаа илэрхийлэл эндээс гарна. Түүнээс биш энэ хэрэгтэй холбогдоод  шийтгэл хүүлээсэн хүмүүс алга байна. Улам л  хулгай, луйвар хийж байна. Үүний ард Монголын иргэд хохироод үлдэж байна” гэлээ.




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө