2024 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор АН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага авлаа

2024 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор АН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.08/ 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн.

Энэ үеэр томилогдсон ажлын хэсгийн гишүүдийн зарчмын зөрүүтэй томьёоллыг шийдвэрлэхээр санал хураалт явууллаа. Нийт 55 гишүүн саналт хураалтад оролцсоноос 39 гишүүн дэмжиж 70.9 хувийн саналаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

Тус зарчмын зөрүүтэй томьёололд: 

  • Ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг ирэх онд 25,289.8 гэснийг 25,855.1,
  • ДНБ-д эзлэх хувь 34.2 гэснийг 34.9, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2024 онд -2070.8 гэснийг -1505.4,
  • ДНБ-д эзлэх хувь 2024 онд -2.8 гэснийг -2 хувь, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2024 онд 6,170.4 гэснийг 6,273.3,
  • ДНБ-д эзлэх хувь 2024 онд 8.3 гэснийг 8.5,
  • Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ ирэх онд 2,389.6 гэснийг 2351.6 гэж санал гаргасан байна.