2024 оны төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

2024 оны төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.08/ хуралдаанаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын 2024 оны төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гишүүдийн  60.8 хувийн саналаар дэмжиж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Төсвийн байнгын хороо маргааш /2023.11.09/ 09:00 цагт хуралдана.