Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн гэх мэдээлэл байна

Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн гэх мэдээлэл байна

Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг АТГ-аас өчигдөр /2023.11.07/ прокурорт хүргүүлсэн гэх мэдээлэл байна. 

Эх сурвалжаас энэ талаар тодруулахад "Шалгаж байгаа нь үнэн" гэлээ. Түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж ч шалгаж магадгүй гэх мэдээлэл байгаа юм. Ж.Сүхбаатарыг 318 тэрбумаар хуучин автобус худалдаж авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.