УИХ-ын өнөөдрийн чуулганаар "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд ял оноох" хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд ял оноох" хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулган өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд ял оноох зохицуулалт тусгаж буй. Мөн бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь хөнөөсөн этгээдийг ялын хэмжээг нэмэгдүүлэх, өршөөл үзүүлэхгүй байх, авлига албан тушаалын хэрэгтнийг магадлангаар суллахгүй зэрэг зохицуулалт тусгаад буй. Түүнчлэн энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн,  гурав дахь хэлэлцүүлэг/
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Бусад
  •   Монгол Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд хандаж “Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь газрын ховор элементийн Халзан бүрэгтэйн орд газрын талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.

Мөн Төсвийн байнгын хороо хуралдаж, 2024 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ.