ВИДЕО:: Төсвийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийг чимээгүй байлгахын тулд 3 тэрбумыг амласан гэж мэдэгдлээ

ВИДЕО:: Төсвийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийг чимээгүй байлгахын тулд 3 тэрбумыг амласан гэж мэдэгдлээ

УИХ-ын чуулганы өчигдрийн /2023.11.09/ хуралдаанаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд "Хөрөнгийн зардалд өөрчлөлт оруулах саналд хоёр санал хэлье. Цэвэр өөрчлөлтийн дүн нь 118 тэрбум  төгрөг гэсэн байна.

Эндээс харахад 9 арга хэмжээний 98 тэрбумыг хассан байна. 800 тэрбумын төсөвт өртөгтэй 240 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 212 төсөл арга хэмжээг шинээр нэмсэн байна. Бид нар эхнээсээ зарчим л ярьсан. Өөрөөр хэлбэл, "УИХ-ын гишүүд тойрог дээрээ 3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал өгөөрэй. Тэгээд байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал өгөхгүй шүү" гэж тохирсон шүү дээ. Тохирсоны дагуу бид дуугүй байсан. Гэтэл 212 төсөл арга хэмжээг шинээр нэмсэн байна. 118.7 тэрбум төгрөгийн өөрчлөлтөөс илүү л юм шиг харагдаад байх юм. Үүн дээр зарчмаа бариад явсан бол зүгээр байсан юм. Зарим газарт их өндөр төсөвтэй ажил ч тавигдсан байх шиг. 212 төслөө бүгдийг нь жагсаасан байна.  УИХ-ын гишүүдэд анх хэлсэн үгэндээ байж зарчмаа барихгүй бол ажлын хэсэг, төсвийн байнгын хороон дээр асар их ажил нэмээд байна шүү дээ. Тэгэхгүй бол өмнө нь зарчмын дагуу санал хэлсэн гишүүд чинь хохироод байна" гэсэн юм. 

ВИДЕО: 

Түүний хэлснээс үзвэл, Сангийн сайд Б.Жавхлан гишүүн бүрийн тойргийн төсөвт 3 тэрбумыг өгөхөөр амласан байна. Үүнийхээ хариуд ажлын хэсэг, байнгын хорооны хуралд зарчмын зөрүүтэй санал гаргахгүй байхыг хүсч, тохирцгоож. Тохирсон ёсоор гишүүд ч чимээгүй байж 2024 төсвийн төслийг дэмжсэн байна. Гэтэл хэлэлцүүлгийн шатанд энэ ярьснаасаа буцаж зарим тойрогт илүү их төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудыг тавьсан нь УИХ-ын гишүүн Г.Ганболдын дургүйцсэн нь энэ аж.