Ч.Өнөрбаяр: Сөрөг хүчний залуус үзэл бодлоо илэрхийлэхэд тэр дор нь барьж аваад хорьчихлоо. МАН шүүхийг өөрсдийн гар, хөл болгож байна /LIVE/

Ч.Өнөрбаяр: Сөрөг хүчний залуус үзэл бодлоо илэрхийлэхэд тэр дор нь барьж аваад хорьчихлоо. МАН шүүхийг өөрсдийн гар, хөл болгож байна /LIVE/

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга И.Мөнхжаргал, дэд дарга Т.Пүрэвхатан, Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцож төсвийн асуудал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, "Эрх баригч нам шүүхийг өөрсдийн гар хөл болгож байна гэдэгтээ хэн ч маргахгүй. Иргэдийн эрх зөрчигдөхөд мөд шийдэж өгдөггүй. Гэтэл сөрөг хүчний залуус үзэл бодлоо илэрхийлэхэд тэр дор нь барьж аваад хорьчихдог. Энэ бол Ерөнхий сайд шүүх рүү хэт дайрснаас болж байгаа зүйл. Шүүмжилсэн болгоныг шоронгоор айлгадаг төрийг хойч үедээ үлдээж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түүхэнд байгаагүй 22 сайдтай болсон. АН хэзээ ч бизнес эрхлэгчдийнхээ боломжийг булаадаггүй. МАН-ынхан татвар нэмэхгүй гэж гарч ирчхээд тэр бол 2016 оны амлалт гээд зогсож байдаг. АН бол ардчилсан нийгмийг ардчилсан засаглалаар удирддаг байсан. Хэзээ ч дуугарсан болгоныг барьж хорьдоггүй байлаа" гэв.

ҮЗЭХ: