"Л.Гантөмөр АН-ын өдөр тутмын ажлыг удирдлагаар хангаж байгаа. МАН-ын даргаас даалгавар авдаг гэсэн нотлох баримт байхгүй" гэж хариулав

"Л.Гантөмөр АН-ын өдөр тутмын ажлыг удирдлагаар хангаж байгаа. МАН-ын даргаас даалгавар авдаг гэсэн нотлох баримт байхгүй" гэж хариулав

Долоо хоног бүрийн Пүрэв гарагт 11:00 цагаас хийдэг "4/11 хэвлэлийн хурал" өнөөдөр /2023.11.09/ боллоо. Энэ удаагийн хуралд АН-ын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, тус намын дэд дарга Ч.Өнөрбаяр, И.Мөнхжаргал, Т.Пүрэвхатан, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцож төсвийн асуудал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Харин тус хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид, "Л.Гантөмөр АН-ын үйл ажиллагаанд оролцохгүй байна. МАН-ын удирдлагуудын үүрэг даалгавраар ажиллаж байна гэсэн шүүмжлэл нийгэмд гараад байна" энэ асуултад ямар байр суурь илэрхийлэх вэ гэж асуусан юм. 

Энэхүү асуултад Н.Лхагвадорж, И.Мөнхжаргал нар, "Сүүлийн 2-3 жилийн хугацаанд АН эв нэгдэлгүй байсан. Л.Гантөмөр тус намын даргаар сонгогдоод энэ бүх хагарлыг эвлэрүүлж ажиллаж байгаа. Мөн Л.Гантөмөр АН-ын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар ханган, оролцож байгаа. МАН-ын даргаас үүрэг даалгавар авч байгаа гэсэн нотлох баримт байхгүй" гэсэн хариултыг өгсөн юм.