Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Вьетнамын цагдаагийн морин эргүүл, уналгад зориулж Монголоос дахин морьд авах хүсэлтийг тус улс тавьжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Вьетнамын цагдаагийн морин эргүүл, уналгад зориулж Монголоос дахин морьд авах хүсэлтийг тус улс тавьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар энэ сарын 01-05 /2023.11.01-05/-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийсэн. 

Тэгвэл тус айлчлалын үеэр Вьетнамын тал Монгол Улсаас уналаг эдэлгээнд хэрэглэх зорилгоор дахин амьд адуу авах хүсэлтийг тавьсан гэх мэдээлэл байна. Учир нь манай Гадаад харилцааны яам, Вьетнамын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын тохиролцооны дагуу 2020 оны арванхоёрдугаар сар /2020.12/-д Вьетнамын цагдаагийн газар морин эргүүлд ашиглах зорилгоор манай улсаас 100 адуу авч байжээ.

Товчхондоо, манай улсаас Вьетнамын тал уналаг эдэлгээнд хэрэглэх зорилгоор дахин амьд адуу авах хүсэлтийг тавьсан байж магадгүй байгаа юм.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн айлчлалынхаа үеэр Вьетнам улсад уналаг, эдэлгээнд ашиглаж буй манай улсаас 2020 онд очсон морьтой танилцсан байна. Ташрамд өгүүлэхэд, Вьетнамын Цагдаагийн байгууллагын хөдөлгөөнт эргүүлийн газрын алба хаагчид өнгөрсөн долдугаар сар /2023.07/-д манай улсад албан айлчлал хийж, морьт эргүүлийн үйл ажиллагаатай танилцаж байсан юм.  




Өнөөдөр бич өдөр

31 минутын өмнө