Х.Ганхуяг: ЭМД-ын санг санаачилж буй зөвлөлийн гишүүд бүгд таван жилийн дараа шоронд сууна. Үүнийг би баталгаатай хэлье

Х.Ганхуяг: ЭМД-ын санг санаачилж буй зөвлөлийн гишүүд бүгд таван жилийн дараа шоронд сууна. Үүнийг би баталгаатай хэлье

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ хуралдаанаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, "Засгийн газар тусгай 25 сантай. Засгийн газрын нөөц сангаас бусад нь бүгд зөрчилтэй. Эрүүл мэндийн яамны сан бол дунд шатныхны найр гэж ойлгож байгаа. Эрүүл мэндийн яамны сангийн зөвлөлийн гишүүд таван жилийн дараа бүгд шорон шоронд сууна. Үүнийг би баталгаатай хэлье. Ийм юм хиймээргүй байна. Бид өнөөдөр ямар нэгэн асуудал гарахад бүгд л БНСУ-ыг зорьдог. Ийм явдал гаргахгүйгээр Солонгосын "А" зэрэглэлийн эмнэлгүүдтэй урт хугацааны менежментийн гэрээ байгуулчихмаарр юм. Эсвэл дотоодын эмч нараа гадагш явуулж туршлага судлуулах хэрэгтэй. Тоног төхөөрөмж авчрахыг технологио нэвтрүүллээ гэж ойлгоод байх юм. Технологи гэдэг бол хүн. Ажил хийж сурах процесыг л технологи гэж нэрлээд байгаа юм" гэв.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, “Бидэнд технологи авах зардлуудыг шийдэж өгөхгүйгээс болоод удаашралтай байна. Нэг технологи нэвтрүүлэхээс өмнө тавин тохиолдол хийсэн бай гэдэг юм билээ. Гэтэл эмнэлгүүдийг тавин тохиолдол хийх зардлаа өөрсдөө хариуц гэхээр хийх урам зориг байхгүй байна. Технологи нутагших чадвартай болчихлоо гэж үзвэл даатгалын сангаас санхүүжилтээ авдаг байх ийм л тогтолцоог шийднэ гээд байгаа юм. Өвчтэй иргэд гадагш яваад эмчлүүлээд ирэхээр нь доромжилж байгаа юм шиг тавхан хувийг өгөөд суудаг төр байх хэрэг байна уу. Би өөрийнхөө арьсыг хамгаалсан бол чимээгүй гөлийтөл сууж байгаад явчихаж болно. Өмнөх тусгай сангууд шиг юм болчих вий гээд хэд дахин хянаад л байна" гэлээ. 

ҮЗЭХ:




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө