Ц.Туваан: Цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн цайны 2475 төгрөгийг энэ жил яагаад нэмсэнгүй вэ. Энэ бол нэг хуушуур аваад нэг аяга цай авахад 25 төгрөг дутах мөнгө

Ц.Туваан: Цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн цайны 2475 төгрөгийг энэ жил яагаад нэмсэнгүй вэ. Энэ бол нэг хуушуур аваад нэг аяга цай авахад 25 төгрөг дутах мөнгө

УИХ-ын чуулганаар 2024 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан ЕБС-ийн сурагчдын үдийн цайны төсвийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "2024 оны төсөв дээр хоёр зүйлийг нэмж хэлье. Энэ жил ирээдүй хойч болсон хүүхэд багачуудаасаа төсвөө харамласан. Цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн хоолны мөнгө болох 2475 төгрөгийг энэ жил яагаад нэмсэнгүй вэ. 2475 төгрөг бол нэг хуушуур аваад, нэг аяга цай авахад 25 төгрөг дутахаар мөнгө. Нэг хүүхэд яаж өдөржин үүгээр хооллох юм. Мөн үдийн хоол хөтөлбөр 1500 төгрөг. Сургуулийн тогооч нараас асуухад ургамлын тосыг 5 мянгаар авдаг байх үед байсан мөнгө 11 мянгаар авдаг болоход ч ижил дүнтэй байна гэсэн. Бүх дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн өдрийн хоолны төсөв 4000 мянган төгрөг. Энэ бол өл дарах хэмжээний л бага байгаад байна. Энэ жилийн төсөвд харамсалтай нь үдийн цайны мөнгийг нэмэх талаар тусгагдсангүй. Ирэх жилийн төсөвт тусгана гэж найдаж байна. Мөн Тов аймгийн Лүн суманд ажиллаад ирлээ. Нөхцөл байдал маш хүнд байна лээ. Онцгой байдлынхнаас төсвөө харамламааргүй байна. Техник технологио ч сайжруулах хэрэгтэй" гэв.

ВИДЕО: