Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн Хан-Уул дүүргийн АН-ын дэд даргаар томилогджээ

Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн Хан-Уул дүүргийн АН-ын дэд даргаар томилогджээ

Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн гэхээр монголчууд андахгүй болсон үе байсан. Учир нь хүргэн Г.Дэнзэнд холбогдох маш олон асуудал Н.Алтанхуягийн нэр хүндийг унахад нөлөөлсөн гэж болно. Тодруулбал, Г.Дэнзэн ЗГХЭГ-ын дэд дарга байхдаа давхар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг хашдаг байсан. Энэ үеэрээ эхнэрийнхээ компанийг 17 тэрбумын тендерт ялуулсан асуудалд холбогдож байв. 

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд улс төрийн хүрээнд мартагдах дөхсөн Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн АН-д газрын даргын албан тушаалд томилогдсон байдаг. Зарим эх сурвалжууд түүнийг Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракцаас Г.Дэндэнг АН-ын “Сургалт судалгааны газрын дарга” гэсэн албан тушаалд санал болгож, томилуулсан гэх мэдээллийг өгдөг. Тэгвэл Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн Хан-Уул дүүргийн АН-ын хорооны болсон байна. Учир нь АН-ын дарга Л.Гантөмөр, "аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөөд ялагдсан хүмүүсээ хэний хүн байхаас үл хамаарч дэд даргаар томил" гэсэн чиглэлийг өгсөн байдаг.