УИХ-ын гишүүд "Төсөв баталсан баяр"-аа баасан гарагт тэмдэглэжээ

УИХ-ын гишүүд "Төсөв баталсан баяр"-аа баасан гарагт тэмдэглэжээ

2024 оны төсвийн төслийг өнгөрсөн баасан гарагт /2023.11.10/ УИХ-аар баталсан. Ингэснээр төсвийн төслийг хуульд заасан хугацаанд баталж чадсан юм. Тэгвэл сайд нар болон гишүүд төсөв баталсан баяраа өнгөрсөн баасан гарагт тэмдэглэжээ. Гишүүд Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн өрөөнд цуглаж баяраа тэмдэглэснээс гадна хэд, хэдэн газарт хэсэг бүлгээрээ цуглажээ. 

Ирэх оны төсвийн хууль батлагдсанаар

  • Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25.9 их наяд төгрөг
  • Зарлагын хэмжээ 27.4 их наяд төгрөг болж буй. 

Харин нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцов. Сангийн яамнаас есдүгээр сарын 29-ний өдөр өргөн барьсан төсвийн төсөлд манай улс ирэх онд 25.3 их наяд төгрөгийн орлоготой, 27.2 их наяд төгрөгийн зарлагатай байх бөгөөд алдагдал 2.1 их наяд байхаар тооцоолсон байв. Харин УИХ-аар хэлэлцэх явцад зарлагыг 200 орчим тэрбум төгрөгөөр, орлогыг 600 орчим тэрбум төгрөгөөр өсгөж батлав. Орлогыг ийнхүү өсгөснөөр анхны төсөлд мэдүүлсэн байсан 2.1 их наядын алдагдлыг 1.5 их наяд төгрөг болгов. 

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. 




Өнөөдөр гахай өдөр

40 минутын өмнө