Г.Дамдинням: Хил дамжуулан тээвэр хийх боломжгүй төмөр замыг 950 тэрбум төгрөгөөр хийхээр төсөвлөсөн ч 3 их наяд 750 тэрбум төгрөгөөр хийсэн байна /ВИДЕО/

Г.Дамдинням: Хил дамжуулан тээвэр хийх боломжгүй төмөр замыг 950 тэрбум төгрөгөөр хийхээр төсөвлөсөн ч 3 их наяд 750 тэрбум төгрөгөөр хийсэн байна /ВИДЕО/

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж, Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх Үндэсний аудитын газрын тайланг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ гишүүн Г.Дамдинням, "Нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан төмөр замын хулгайг ч ярих ёстой. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг анх 950.7 тэрбум төгрөгөөр хийхээр төлөвлөж байсан ч 3 их наяд 653.7 тэрбум төгрөгөөр буюу 3.8 дахин их хөрөнгөөр хэрэгжүүлсэн. Гэсэн хэдий ч одоогоор хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй төмөр зам болсон байна. Мөн зэвсэгт хүчний ангид эрх зүйн орчин дутмаг, зарим зохицуулалтгүйн улмаас тодорхойгүй нөхцөл байдал үүссэн гэх мэт аудитын дүгнэлт тэр чигтээ хууль зөрчсөн асуудлыг ярьж байна.

Энэ бүгдийг зүгээр сонсоод өнгөрч болохгүй. Иймд аудитын дүгнэлтийг дагаад их хурлын тогтоолын төслийг заавал оруулж ирэх, хууль хяналтын байгууллагаар шалгуулах эсвэл ажлын хэсэг байгуулж, сонсгол явуулах хэрэгтэй. Түүнээс байнгын хорооны хурал дээр зүгээр сонсоод өнгөрөх нь утгагүй зүйл. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд зарцуулсан хөрөнгийн үр дүнг сонсож, байнгын хорооны шийдвэрийн төслийг ярих шаардлагатай байна" гэлээ.

ВИДЕО: