Ерөнхийлөгч асан Х.Баттулга Баянхонгор аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа орж, 250 багшийг Улаанбаатарт авчирч, Баянгол буудалдаа хоёр хонуулжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Баянхонгор аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа орж, 250 багшийг Улаанбаатарт авчирч, Баянгол буудалдаа хоёр хонуулжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа оржээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт тус аймгаас 250 багшийг Улаанбаатар хотод авчирч сургалт нэрээр Баянгол зочид буудалдаа хоёр хонуулж, уулзалт хийсэн байна. 

Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь сүүлийн үед Ардчилсан намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буй бөгөөд Нийслэлийн нам, аймаг, дүүргийн АН-ын хорооны дарга гээд бүх шатны томилгоонд өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлсэн байна. Улмаар "Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны онц их хурлаа зарлаж, АН-аас салах эсэхээ ярилцана зэргээр сүрдүүлсэн гэх мэдээлэл ч бий. Тэрбээр мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатартай нэгдэн "Хөх туг" аяныг хамтран хийж, зарим аймагт очиж иргэдтэй уулзалт хийсэн билээ.  




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө