Б.Энхбаяр: ЗГ-аас шуурхай ажлын хэсгийг байгуулж Зэвсэгт хүчний анги салбарт шалгалт хийж, дүгнэлт гаргахаар боллоо /LIVE/

Б.Энхбаяр: ЗГ-аас шуурхай ажлын хэсгийг байгуулж Зэвсэгт хүчний анги салбарт шалгалт хийж, дүгнэлт гаргахаар боллоо /LIVE/

Засгийн газрын өнөөдрийн /2023.11.15/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүйн сайд Б.Энхбаяр цэрэг амиа алдсан асуудалтай холбоотойгоор хэлэлцэж гаргасан дүгнэлтийг танилцууллаа

Тэрбээр “Юуны түрүүнд Зэвсэгт хүчний дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар болсон үйл явдалтай холбоотойгоор Батлан хамгаалах сайдын мэдээллийг сонссон. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг өгч, Хууль сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсгийг Зэвсэгт хүчний анги салбаруудад удаа дараа харамсалтай үйл явдал болж байгаа асуудалд ХЭҮК оролцоотойгоор хяналт шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр байгуулсан. Ер нь Зэвсэгт хүчинд удаа дараа болж байгаа асуудлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар 2021 онд хэлэлцэж тогтоол гаргаж байсан. Энэ тогтоолын хэрэгжилтийн үр дүнд Засгийн газар, Зэвсэгт хүчний анги салбарууд юу хийж хэрэгжүүлэв гэдгийг салбарын хэмжээнд авч үзэн дүгнэлт боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. Хүний эрхийн мэдрэмжтэй байх шалгуур нөхцөлөөр цоо шинээр холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ахуйн нөхцөлийг судалж дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн нэгдсэн дүгнэлт гаргалаа" гэлээ. 

ҮЗЭХ:




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө