Х.Болорчулуун: Энэ жил түүхэндээ хамгийн их хүнсний ногоо хураан авч, дотоодын хэрэгцээний 85 хувийг хангах боломж бүрдсэн /LIVE/

Х.Болорчулуун: Энэ жил түүхэндээ хамгийн их хүнсний ногоо хураан авч, дотоодын хэрэгцээний 85 хувийг хангах боломж бүрдсэн /LIVE/

Засгийн газрын өнөөдрийн /2023.11.15/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ жил есдүгээр сард 2-3 удаа дараалан их хэмжээний бороо орсноор 100 мянга орчим тонн буюу нийт улаан буудайн гуравны нэг нь зэрэглэл буурч тэжээл рүү шилжиж байна. Энэ жил сүүлийн 9 жилд аваагүй их буюу 14.2 центр улаан буудай хураан авсан. Мөн анх удаа 185 мянган тонн хүнсний ногоо тариалж, түүхэндээ хамгийн их хүнсний ногоо хураан авлаа. Ингэснээр дотоодын хэрэгцээнийхээ 85 хувийг хангах боломж бүрдсэн. Ирэх жил 90-100 хувь хангах зорилт тавин ажиллаж байна. Арваннэгдүгээр сар гарсаар орон даяар цас орлоо. Нийт нутгийн 60 хувьд нь өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Ирэх өвөл 69 сая толгой мал өвөлжинэ. Хадлан тэжээлээ хангалттай бэлдсэн мэдээтэй байна” гэв.

ҮЗЭХ: