Б.Жавхлан: 2024 онд улсын төсвийн 4.9 их наяд төгрөгөөр 692 шинэ төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ /LIVE/

Б.Жавхлан: 2024 онд улсын төсвийн 4.9 их наяд төгрөгөөр 692 шинэ төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ /LIVE/

Засгийн газрын өнөөдрийн /2023.11.15/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны улсын төсөвийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2024 оны улсын төсвийг УИХ-аас батлагдсантай холбоотойгоор Төрийн худалдан авах үйл ажиллагааны хуулийн дагуу шинээр батлагдсан төсөл хөтөлбөрүүдийн тендер зарлагдаж, ирэх жилийн их бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. 2024 оны хөрөнгө оруулалтаар нийт 4.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 692 шинэ төсөл арга хэмжээнүүд эхэлнэ. Энэ тооны төрийн худалдан авах ажиллагаа, төрийн худалдан авах газраар, яамнуудаар, аймаг орон нутгийн ерөнхийлөн захирагч нараар дамжиж хийгдэнэ.

Үүнээс Зам тээврийн салбарт 1.5 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 80 төсөл, Боловсролын салбарт 977 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 173 төсөл, Соёлын салбарт 153.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 44 төсөл, Барилга хот байгуулалтын төсөлд 423.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 59 төсөл, Эрчим хүчний салбарт 202.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 35 төсөл, Эрүүл мэндийн салбарт 398.4 төгрөгийн төсөвт өртөг бүхий 78 төсөл байна” гэлээ.

ҮЗЭХ: