Г.Сайханбаяр: Талийгаач хүү хатгааг яаж авсныг бид мэдэх боломжгүй

Г.Сайханбаяр: Талийгаач хүү хатгааг яаж авсныг бид мэдэх боломжгүй

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 12-13 /2023.11.12-13/-нд шилжих шөнө гарсан. Засгийн газрын өнөөдөр /2023.11.15/-ийн хуралдаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус хэргийн талаар танилцуулга хийсэн юм. Энэ талаар Г.Сайханбаяр сайд дараах тайлбарыг өглөө.

ТэрбээрХууль хяналтын байгууллагууд ажиллаж байна. Учир шалтгааныг тов, тодорхой гаргаж ирэх байх. Бүх мэдээллийг нээлттэй өгч байгаа. Хэрэг гардаг өдөр дөрвөн шатны цагдаагийн байгууллагын ажлын хэсэг очиж ажилласан. Ар гэрийнхнийг алба хааж буй ангид нь оруулсан. Камерын бичлэг бүгд бий. Цэрэг бүрийн орны дээр камер байрлуулах боломжгүй. Манай байгууллагаас болон цагдаагийн алба хаагчид бүх бичлэгийг үзсэн. Одоо бид шүүх шинжилгээний байгууллагын албан ёсны дүгнэлтийг харж байна. 

Манай алба хаагчид, анги байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж гэмт хэрэг гарсан бол бүх шатны албан тушаалтнууд хариуцлага хүлээнэ. Цэргийн ангид яргалалт, дэглэх зүйл байхгүй. Оюутан цэргийн ангид явах ёстой. Хуулиндаа оюутныг чөлөөлнө гэсэн заалт үгүй. Өнөөдөр цэргийн алба хааж буй залуусын 21 хувь нь оюутнууд. Зэвсэгт хүчний анги салбарууд нь олон жил болсон хуучирсан барилга байгаа. Талийгаачийн алба хааж байсан цэргийн ангийн цонх нь хагарсан байна лээ. Тэр бол тухайн ангийн аж, ахуйн даргын хариуцсан ажил.Барилга байшингийн урсгал засвартай холбоотой хөрөнгө оруулалт хүнд байгаа. Бид төсвийнхөө 80 хувийг зөвхөн цалинд зарцуулж байна. Сүүлийн жилүүдэд өнгө заслыг л хийж байна. Олон ангийг засах шаардлага бий. Хүүг хэзээ хатгаа авсныг мэдэх аргагүй. Албан ёсны дүгнэлтээр хариу нь гарах байх. Камерын бичлэгийг одоо эцэг, эхчүүд нь үзэж байгаа" гэлээ.  

ҮЗЭХ: