Баянгол дүүрэг одоог хүртэл Засаг даргагүй байна

Баянгол дүүрэг одоог хүртэл Засаг даргагүй байна

Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн Засаг даргын албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид гаргасан байдаг. Улмаар Улаанбаатар хотын засаг дарга асан Д.Сумъяабазар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрт үндэслэж, “Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн засаг даргын албан тушаалаас нь огцруулах захирамж" гаргасан. 

Улмаар Ө.Сумъяабаатар өөрийг нь огцруулсан Баянгол дүүргийн ИТХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. 

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард /2023.04.28/ Ө.Сумъяабаатарын нэхэмжлэлийг хэлэлцэх эсэх Захиргааны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, “Баянгол дүүргийн ИТХ-ын шийдвэрийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэсэн. Ингэснээр Ө.Сумъяабаатарыг огцруулсан шийдвэр хүчинтэй хэвээр үлдэж, тэрбээр Баянгол дүүргийн засаг даргын албан тушаалтайгаа үлдэх боломжгүй болсон юм. Процесс ийнхүү үргэлжилсэн учраас Баянгол дүүрэг одоог хүртэл Засаг даргагүй байгаа юм.