Ж.Чинбүрэн эмч УИХ-д нэр дэвшихээр, ажлаа өгчээ

Ж.Чинбүрэн эмч УИХ-д нэр дэвшихээр, ажлаа өгчээ

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн шинэ он гарахын өмнө үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. 

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлт гаргаж, чөлөөлөгдсөн байна.  Гэхдээ эмнэлэгтээ зөвлөх эмчээр ажиллах аж. Түүний ажлыг  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Н.Эрдэнэхүү хүлээн авсан байна. 

Эх сурвалжууд Ж.Чинбүрэн эмчийг 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшинэ гэж хэлж байна. Тэрбээр оны өмнө гавьяат эмч цолоор шагнуулсан бөгөөд НАМЗХ-оос зохион байгуулдаг "Алтан сарнай" цомын эзэн болсон юм. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө