УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, "Урт хугацаанд авч буй зээлийн хүүг нь түрүүлж авдаг гэх гомдол иргэдээс их ирдэг. Хоёр жил зээлээ төлж байхад үндсэн зээлээсээ маш бага хувийг нь төлсөн байна. Гэтэл банкны хуулиндаа энэ нь хориотой байдаг. Үүнийг зохицуулсан зүйл бий юу?" гэлээ.
Монгол банкны ерөнхийлөгч Н.Лхагвасүрэн, "Ипотекийн зээлийг 30 жилийн хугацаатай авдаг. Энэ зээлийн хүүг нь бодож, нийлбэр дүнг гаргаад сар болгон тэнцүү төлөхөөр хуваадаг. Иймд үндсэн хүүг нь одоо авч байна уу? дараа авч байна уу гэдэг нь бараг ялгаагүй. Энэ бол тус үйлчилгээний л онцлог. Мөн Монгол банк өөрсдийн хууль, дүрэм журамтай учраас зарим зүйлд оролцох, тухайлсан бодлого явуулж болдоггүй" гэв.
ҮЗЭХ: