Нийслэлийн АН-ын дарга маргааш тодорно

Нийслэлийн АН-ын дарга маргааш тодорно

Нийслэлийн АН-ыг удирдаж, ирэх оны сонгуульд оролцох хүнийг сонгохоор бүртгэл эхэлсэн байна. Энэ талаар АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж "АН өнгөрсөн нэг сарын хугацаанд дунд шат, 21 аймаг, есөн дүүргийн намын хорооны даргыг сонгосон. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр 09:00 цагаас эхэллээ. Бүртгэл 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгуулийг АН-ын дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулдаг. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчид ямар нэгэн цензур байхгүй. Харин намын дотоод дүрэм, журмын хүрээнд сахилгын, хуулийн хүрээнд ял шийтгэл авч байгаагүй хүн байх ёстой. Нийслэлийн АН-ын даргын сонгууль маргааш болно" гэсэн мэдээллийг өглөө.