Өнөөдөр /2023.11.17/ Нийслэлийн АН-ын хорооны даргыг сонгох санал хураалт тус намын гишүүдийн дунд болсон. Тодруулбал. Нийслэлийн АН-ын хорооны даргад Т.Батцогт, Д.Бадарсан, М.Тулгат нар нэр дэвшиж өрсөлдсөн. Тэгвэл санал хураалт өндөрлөж, АН-ын хорооны гишүүдийн олонхийн саналаар Т.Батцогт нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон байна. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвшүүлсэн гэх яриа ч байгаа юм.
