Хотын дарга асан Су.Батболд нь Төв аймгийн нэгэн ТББ-ыг тэргүүлж, морь малаа хариулан амьдарч байгаа гэв

Хотын дарга асан Су.Батболд нь Төв аймгийн нэгэн ТББ-ыг тэргүүлж, морь малаа хариулан амьдарч байгаа гэв

Су.Батболд нь 2016-2018 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын захирагчаар ажилласан. Тэрбээр улс төрийн шахалтаар 2018 онд Хотын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөсөө хойш нам, гүм амьдарч байсан юм. 

Су.Батболд ажлаа өгөхийн өмнө “Миний бие Монгол төрийн төлөө 28 жил тасралтгүй ажилласан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал болон олон хүчин зүйл шалтгааныг харгалзан үзээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Нийслэлийн хувьд ажил тогтвортой сайн байсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Нийслэл өөрөө олон талт үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын ажлын 50 хувийг үүрч явдаг. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 60 гаруй хувьтай биелсэн. Би улс төрд эргэн ирнэ" гэдгийг хэлж байв.

Бүтэн таван жилийн турш нам, гүм байсан тэрбээр ойрноос Төрийн ордноор явж, намынхантайгаа уулзах болжээ. Үүнийг нь харсан хүмүүс түүнийг  улс төрд эргэн ирэхээр Төрийн ордноор эргэлдэх болсон уу гэж хардаж байна. Ямартай ч тэрбээр  Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг нэгэн төрийн бус байгууллагыг тэргүүлж, тус нутаг дахь морь малаа маллан амьдарч байгаа аж.