ШУУРХАЙ: Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Таваншар-Офицер чиглэлд метро барих шийдвэрийг гаргана

ШУУРХАЙ: Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Таваншар-Офицер чиглэлд метро барих шийдвэрийг гаргана

Энэ долоо хоногийн /2023.11.20/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод метро барих шийдвэрийг гаргах аж. Шийдвэр гарсны дараа олон улсын нээлттэй тендерийг зарлаж, техник эдийн засгийн үзүүлэлт буюу ТЭЗҮ-г гаргуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй талаар албаны эх сурвалж мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар газар доогуур дэд бүтэцтэй метрог Таваншар-Офицер чиглэлд барихаар төлөвлөж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн ч Хотын ерөнхий архитектураас "Газар доорх бүтээн байгуулалтын ажлыг хийхэд хуучны зарим барилга нурах эрсдэлтэй" гэсэн дүгнэлтийг Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороонд ирүүлсэн байж болзошгүй байна. Иймд метроны чиглэлд өөрчлөлт оруулах эсэхийг эргэн харж буй талаар албаныхан ярьж байж магадгүй байна.  Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос хөрөнгө оруулалтыг татах, бүтээн байгуулалтыг эхлүүлэх уулзалтыг хийж эхлээд байгаа гэх мэдээлэл байна.