Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нь Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд /2023.11.19/ тойрогтоо ажиллаж иргэдтэй уулзсан бөгөөд энэ үеэр хурдан удмын даагны болон бусад есөн азтанг тодруулжээ. Мөн уулзалтын дараа Аянга хамтлаг, дуучин Б.Батцэцэглэн, Т.Өлзийсайхан, Т.Ганбүргэд нарын тоглолтыг зохион байгуулжээ. Энэ тухай зарыг нээлттэй хүргэж иргэдийг уулзалтдаа идэвтэй оролцохыг уриалжээ.