ВИДЕО: "АН-ын дарга Л.Гантөмөрийг яллагдагчаар татагдсан байна" гэж намын гишүүд нь мэдэгджээ

ВИДЕО: "АН-ын дарга Л.Гантөмөрийг яллагдагчаар татагдсан байна" гэж намын гишүүд нь мэдэгджээ

АН-ын дарга Л.Гантөмөрийг АТГ-аас шалгаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээллийг тус намын гишүүн А.Цэрэнбат, н.Алтанхуяг нар өгчээ. Тодруулбал, Б.Цэгмэд, Д.Жаргалсайхан, Г.Орхонбаяр, Ц.Сайнтөр гэсэн иргэд АТГ-аас тодруулга хүссэн аж.

Гэтэл АТГ, Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн хэрэгт шалгагдаж буй үйлдэлд та бүхнээс ирүүлсэн мэдээллийг хүлээн авч, хариуцсан мөрдөгчид шилүүлсэн болохыг мэдэгдье" гэсэн хариу ирсэн аж.

Иймд тус албан бичгийг А.Цэрэнбат, н.Алтанхуяг нар "АН-ын дарга Л.Гантөмөрт аль хэдийн эрүүгийн хэрэг үүссэн юм байна" гэж тайлбарлав.

"Тус албан бичгийн утга агуулгыг хуульчдаас тодруулсан. Харин энэ нь Л.Гантөмөр яллагдагчаар татагдчихаж байгаа юм билээ. Яллагдагчаар татагдсан гэдэг чинь МАН-ын хөшигний ард нууж байсан асуудлыг л бид ил гаргаад ирж байгаа юм. Учир нь сонгуулийн өмнө яллагдагчаар татаад аваад явах юм байна энэ хүнийг. Иймд бид сонгуульд намын даргагүй оролцох юм байна" гэсэн тайлбарыг хийжээ. 

ВИДЕО: