Н.Батбаяр: Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концессын гэрээ байгуулснаар төмөр замтай, эрчим хүчтэй, дэд бүтэцтэй болсон. Харин дараа нь төр хувийн хэвшлээ дээрэмдчихсэн

Н.Батбаяр: Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концессын гэрээ байгуулснаар төмөр замтай, эрчим хүчтэй, дэд бүтэцтэй болсон. Харин дараа нь төр хувийн хэвшлээ дээрэмдчихсэн

Өнөөдөр /2023.11.21/ "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын 49 хувь мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК, Хөтөлийн цемент шохой ХХК-ийн тодорхой хувийг төрд авсан хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.  Харин шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг хангаж, шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх 12 дугаар сарын 19-ны өдөр хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан. 

Тэгвэл тус хэрэгт яллагдагчаар татагдаад буй Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрээр, "би энэ хэрэгт яллагдагчаар татагдсан. Намайг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг байгуулж Засгийн газрын тогтоолыг гаргасан гэдгээр хамаарагдаж байгаа. Энэ асуудалд хууль зөрчсөн ямар нэгэн асуудал байхгүй. Монголд төмөрлөгийн үйлдвэр хэрэгтэй гэвэл хэрэгтэй, үүнтэй хэн ч маргахгүй.

Шүүхийг аль болох хурдан хуралдаж шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концессын гэрээ байгуулагдсанаар төмөр замтай, эрчим хүчтэй, дэд бүтэцтэй болсон. Бүтээн байгуулалтууд хийгдсэний дараа төр хувийн хэвшлээ дээрэмдчихсэн. Ажил хийсэн хүмүүсийг гэмт хэрэгтнүүд болгож, 2.2 их наяд төгрөгийн хохирол нэхэмжлэн, шүүж байна. Д.Эрдэнэбилэгийг авчраад хамт шүүх хэрэгтэй" гэсэн юм.