Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгаланг улираан ажиллуулах саналыг гаргав

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгаланг улираан ажиллуулах саналыг гаргав

УИХ-ын есөн Байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан. Тиймээс байнгын хороодын даргад нэр дэвшигчдийг тодруулж, сонгох ажлыг энэ долоо хоногт хийх юм. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн байнгын хорооны даргын асуудлыг шийднэ" гэсэн. 

Тэгвэл Аюулгүй байдлын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгаланг улираан сонгох саналыг МАН-ын бүлгээс гаргасан байна. Б.Энх-Амгалан нь 2022 оноос тус байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.