МАН-ын бүлэг дэмжээгүй учир "Түгжрэлтэй бүсээр зорчиход 0-27500 төгрөг төлнө" гэх заалтыг хасчээ

МАН-ын бүлэг дэмжээгүй учир "Түгжрэлтэй бүсээр зорчиход 0-27500 төгрөг төлнө" гэх заалтыг хасчээ

Засгийн газраас "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах" тухай хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. 

Тус хуулийн төсөлд нийслэлд "Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгох. Тус бүсээр зорчиж байгаа тээврийн хэрэгслээс өдөр 0-27500 хүртлэх төгрөгийн татвар авах" заалт оруулсан байсан. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар энэхүү заалтаа хасчээ. Учир нь тус заалт нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан учир эрх баригч МАН-ын бүлэг болон ажлын хэсгээс дэмжихгүй гэжээ.