Г.Тэмүүлэнг Төсвийн байнгын хорооны даргаар улираан ажиллуулахаар болжээ

Г.Тэмүүлэнг Төсвийн байнгын хорооны даргаар улираан ажиллуулахаар болжээ

УИХ-ын Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг бөгөөд хуулиндаа нэг удаа улираан ажиллуулж болдог. Есөн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа. 

Үүнтэй холбогдуулан эрх баригч МАН-ын бүлэг өчигдрийн ээлжит хуралдаанаараа дараагийн дарга нарын асуудлыг хэлэлцэж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "УИХ-ын есөн Байнгын хорооны даргын бүрэн эрх дууссан. Нэр дэвшүүлж тодруулахад баримтлах зарчимаа тогтсон. Энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн Байнгын хорооны даргын асуудлыг шийднэ" гэсэн. 

Харин өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг улираан ажиллуулахаар болсон гэдгийг танилцуулж, Байнгын хорооны гишүүд дэмжжээ.