УИХ-ын есөн байнгын хорооны даргын бүрэн эрхт хугацаа дууссан тул шинээр дарга томилно гэж өчигдөр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн. Хуулиндаа байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг бөгөөд нэг удаа улиран сонгогдох боломжтой байдаг.
Тэгвэл Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.11.21/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Улмаар УИХ дахь МАН-ын бүлгээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг үргэлжлүүлэн ажиллуулах саналыг оруулж ирсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь түүнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн байна.