С.Амарсайхан: Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу төсвийн хөрөнгө оруулалттай аливаа ажилд өндөр стандартын шаардлага тавина

С.Амарсайхан: Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу төсвийн хөрөнгө оруулалттай аливаа ажилд өндөр стандартын шаардлага тавина

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2023.11.22/ хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан төрийн худалдан авах ажиллагаатай холбоотойгоор мэдээлэл өглөө.

Тэрбээр “2024 төсөв батлагдсантай холбоотойгоор төрийн болон орон нутгийн өмчийн бараа үйлчилгээг худалдан авах асуудлыг өнөөдрийн хуралдаанаар танилцууллаа.  Бид анх удаа төсөв батлагдсанаас хойш долоо хоногийн дотор Засгийн газрын хуралдаанаар 2024 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг танилцуулж, ирэх долоо хоногоос худалдан авалттай холбоотой улс орон, бүсийн хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлаа эхлүүлхээр боллоо.

Ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 692 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Энэ удаагийн худалдан авалтын үйл ажиллаагаатай холбоотойгоор ойрын хугацаанд аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж төрийн худалдан авалтад оролцдог аж ахуйн нэгжүүдээ мэдээллээр хангаж, мэргэжлийн гүйцэтгэгч нарыг оролцуулан төсвийн хөрөнгө оруулалттай аливаа ажлын гүйцэтгэлийг  чанар, хяналтын өндөр түвшинд зохион байгуулахад онцгойлон анхаарч ажиллана. Энэ жилээс эхлэн бид төрийн худалдан авах ажиллагаанд стандартыг нэгдүгээрт тавьж байна. Өнгөрсөн хугацаанд хамгийн хямд үнэтэй стандартыг барьдаг байсан бол одоо стандартыг эхэлж ярина. Нөгөө талаас гүйцэтгэлийн стандартыг чухалчилж байгаа. Тиймээс төрийн худалдан авах ажиллагааны гэрээнд төсөл хөтөлбөр нийлүүлж байгаа ААН-үүдийн гэрээнд стандартын зүйл заалтуудыг нарийн оруулж өгсөн. Засгийн газар Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу стандартыг эрхэмлэх, стандартын хяналтыг бүх шатанд тавих ажлуудад онцгой анхаарал хандуулж байна” гэлээ.

ҮЗЭХ: