Б.Энхбаяр: Монголд анх удаа гэр бүл, хүүхдийн хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүхтэй болно /LIVE/

Б.Энхбаяр: Монголд анх удаа гэр бүл, хүүхдийн хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүхтэй болно /LIVE/

Засгийн газрын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулсан юм.

Тэрбээр, "Шүүх байгуулах тухай хуулийг Монгол Улсын 2021 онд батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн саналыг үндэслэж Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн заалт орсон. Шүүх бол Үндсэн хуульд заасны дагуу хараат, бие даасан, гурав дахь засаглал байх ёстой. Тэр ч утгаараа Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналын хүрээнд Засгийн газар хэлэлцэнэ гэж заасан байгаа.

Шүүх байгуулах тухай хуульд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  1. Анхан шатны шүүхүүдэд эрүүгийн хэргийн дагнасан шүүх иргэний хэргийн дагнасан шүүх ажиллаж байгаа. Энэ шүүхүүдийг нэгтгэж нэг шүүх болгож байгаа. Энэ шүүх нь дотроо эрүүгийн болон иргэний хэргийн танхимтай байдлаар байгуулагдана. Ингэснээр Анхан шатанд байгаа хоёр ерөнхий шүүгчийн орон тоо нэг болно. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа хоёр тамгын газартай шүүхүүд нэг тамгын газартай болно гэсэн үг. 
  2. Тойргийн давж заалдах шүүхүүдийн хүрээнд Орхон, Дархан-Уул аймгуудын шүүхэд байсан эрүүгийн, иргэний хэргийн бие даасан танхимуудыг нэгтгэж нэг шүүх дотроо хоёр танхимтай, нэг ерөнхий шүүгчтэй, нэг тамгын газартай болгох хуулийг хэлэлцэж байна.
  3. Давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулах буюу бүсчилсэн хэлбэрээр зургаан аймгийн төвд байгуулах ажлыг энэ удаа хөндөхгүй байхаар шийдвэрлэлээ.
  4. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж хялбар буюу зөвшөөрлийн шүүхийн тогтолцооны хувилбарыг оруулж ирсэн. Үүнийг Улаанбаатар хотод зөвшөөрлийн буюу хялбар хэргийн ажиллагшаны шатны шүүхээр хялбар болон давж заалдах шатны журмаар Улаанбаатар хотод нэг шүүхтэй байхаар Шүүх байгуулах хуульд оруулж ирж байна.
  5. Гэр бүл, хүүхдийн шүүхийг Монгол Улсад анх удаа байгуулж байна. Улаанбаатар хотод гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан анхан болон давж заалдах шатны шүүх шинээр байгуулна. Энэ шүүхийг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн албан ёсоор йүл ажиллагаа явуулах саналыг дэвшүүлж, хоёр жилийн хугацаанд байр болон чадварлаг боловсон хүчинг бэлтгэх ажлыг хийнэ.

Энэхүү өөрчлөлтүүд хийгдсэнээр Монгол Улсын нийт шүүхийн систем дэх зохиомол хэргийн ачаалал 40 хувь буурна гэсээн тооцоолол байна. Мөн сүүлийн жилүүдэд авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулж байгаа ялын бодлого, анхан шатны шүүхээс ногдуулж байгаа ял шийтгэл хэт хөнгөн, эсрэгээрээ нөлөөнд орсон айж болзошгүй олон нийтийн анхааралд яригдсан хэргүүд ихэнхдээ эрүүгийн хуулийн хамгийн бага ял болох торгох ял шийтгэлээр шийтгэгдэж байгаа явдал удаа дараа гарч байна. Иймд авлига албан тушаалын хэргүүд хоёр шатаар явна. Анхан шатны шүүхүүд цаашилд авлига албан тушаалын хэргийг шийдвэрлэхгүй. Энэхүү хуулийг УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барих гэж байна" гэв.

ҮЗЭХ: