"ХҮН" намын Нийслэлийн намын хороо өнөөдөр хуралдаж, шинэ даргаа сонгоно

"ХҮН" намын Нийслэлийн намын хороо өнөөдөр хуралдаж, шинэ даргаа сонгоно

"ХҮН" намын Нийслэлийн намын хороо өнөөдөр /2023.11.23/ хуралдаж шинэ даргаа сонгоно. 

Нийслэлийн ХҮН намын Шинэ даргын сонгуульд Эдийн засагч Ц.Лут-Очир, УРБАНИСТ Э.Золзаяа, KW Mongolia франчайз эзэмшигч Л.Одсүрэн нар нэр дэвшихээр болсон юм. Тэдний ажлын туршлагаас товч танилцуулъя:

Эдийн засагч Ц.Лут-Очир: Монгол банкны Хяналт шалгалтын газар, Хянан шалгагч, Монгол Улсын хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн хэлтсийн захирал, ЭСТО ХХК-ийн санхүү хариуцсан захирал, бизнес хариуцсан захирал, Эрдэнэс Ассет Менежмент ХХК, санхүүгийн менежер

УРБАНИСТ Э.Золзаяа: Хотын хөгжил, бодлого, төлөвлөлт, дизайны "Creative 100" хөдөлгөөний санаачлагч, үүсгэн байгуулагч, Сиикс плас ХХК-ийн гүйцэтгэх захирал, Climate campaign ТББ-ын удирдах зөвлөлийн дарга

KW Mongolia франчайз эзэмшигч Л.Одсүрэн: KW Mongolia франчайз эзэмшигч, Морнинг стар лэнд ХХК-ийн захирал, Камекс ХХК-ийн худалдаа эрхэлсэн захирал