Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Анужинг, Төсвийн байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг улираан сонголоо

Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Анужинг, Төсвийн байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг улираан сонголоо

Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхт хугацаа нэг жил байдаг бөгөөд есөн байнгын хорооны даргын бүрэн эрх дуусгавар болсон тул шинээр томилох тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлж байсан. 

Тэгвэл өнөөдөр зарим байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.  УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгалан, Төсвийн байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Анужин, Үйлдвэржилтийн байнгын хорооны даргаар Г.Ганболдыг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Цэрэнпунцагийг тус тус сонголоо.