Ардчилсан намын 4/11 мэдээлийн цагаар АН-ын дэд дарга Ж.Баярмаа, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Нийслэлийн иргэдийн төлөөлөгч Д.Энхтуяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр цэргийн алба хаагчдын эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг хөндсөн бөгөөд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулахыг шаардсан юм. Сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбар тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчид учир битүүлгээр амь насаа алдах тохиолдол өсөн нэмэгдсээр байгаа нь тус салбарын удирдлага, тогтолцооны асуудал хөндөгдөхөд хүрч байна гэдгийг ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа онцлон хэллээ.
ҮЗЭХ: