Б.Дэлгэрсайхан: Банкуудын олгож буй зээлийн хэмжээ бага байгаа учраас банк бусын зээлийн хүү дэндүү өндөр байна /ВИДЕО/

Б.Дэлгэрсайхан: Банкуудын олгож буй зээлийн хэмжээ бага байгаа учраас банк бусын зээлийн хүү дэндүү өндөр байна /ВИДЕО/

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан, “Банкуудаас олгож буй зээлийн хэмжээ бага байгаагаас банк бусын зээлийн хүү дэндүү өндөр болсон. Хүмүүс банк бусаас зээл хамгийн их авч, зээлийн хүүд дарамтлуулсаар байна. Үүнийг багасгахад Монгол банк яаж анхаарч, ямар бодлого баримтлах вэ? Хөдөө орон нутагт ипотекийн зээл олгоход ямар шийдэл гаргаж байна вэ? Бид банк бус санхүүгийн байгуулагыг хөхиүлэн дэмжих бодлого явуулж байна" гэв.

Монгол банкны ерөнийлөгч Б.Лхагвасүрэн, "Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү өндөр байгаа ч иргэдийн хэрэглээний зээлийг багасгах зорилгоор бодлогоо чангалаад явж байгаа. Ипотекийн зээлийн хувьд Дорноговь аймагт энэ долоо хоногт гэхэд 19 зээл гарсан бөгөөд нийт зээлийн хувь нь 1.7 тэрбум болсон. Ипотекийн зээлийг хот болон орон нутагт тэнцвэртэй олгох үүднээс банкууддаа орон нутаг руу аль болох түлхүү зээл олгох чиглэл өгсөн. Сүүлийн долоо хоногт нийт 206 зээл гарснаас 105 нь Улаанбаатар хотод 101 нь орон нутагт гарсан байна" гэлээ.

ВИДЕО: