УИХ-ын өнөөдрийн /2023.11.24/ чуулганаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл мөн Тариалангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, "Дизель болон АИ 92 дээр асуудал байгаа. Засгийн газраас энэ асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна. 2023 оны арваннэгдүгээр сарын 1-23-ний өдрийн хооронд хилээр орж ирсэн мэдээллийг хүргэхэд дизель түлш 95 мянга 300 тонн, АИ92 -ийн хувьд 50 мянга 400 тонн хилээр орж ирсэн байна. Монгол Улсын нийт хэрэглээ дизель түлшний хувьд сард хамгийн ихдээ 92 мянган тонн байдаг. АИ92 хамгийн ихдээ 52-53 мянган тонн байдаг. ОХУ-ын Засгийн газраас дизель болон авто бензины хориг тавьсан. Тэр хориг одоо хүртэл үргэлжилж байна. Монгол Улсад энэ хориг хязгаарлагдмал байдлаар тавигдсан. Хоригоос хойш 21 хоног бүх нөөцөө шавхсан, Хилээр юу ч орж ирээгүй. Энэ хоригийг ганц Монголд тавигдаагүй. Дэлхий нийтэд тавьсан хориг юм. Энэ байдлаас гарахын тулд БНХАУ-аас дизель түлш импортолж байна" гэлээ.
ҮЗЭХ: