Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлал хийхээр, маргааш эх орноосоо мордоно гэх мэдээлэл байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлал хийхээр, маргааш эх орноосоо мордоно гэх мэдээлэл байна

Энэ жилийн хувьд манай улсад Ромын пап Францис, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Польшийн Ерөнхийлөгч А.Дуда гээд томоохон айлчлалууд болсон. Мөн манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад төрийн айлчлал хийсэн бол, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д ажлын айлчлал хийсэн. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх долоо хоногт Арабын Нэгдсэн Эмират Улсад төрийн айлчлал хийх гэж байгаа бөгөөд маргааш /2023.11.26/ эх орноосоо мордоно гэх албан бус мэдээлэл байна. Учир нь энэхүү айлчлалын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсны мэдээлэл гаргаагүй байна. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө