Ирэх жил /2024 он/ УИХ-ын ээлжит сонгууль болж, парламентын 126 гишүүн сонгогдон, иргэдийн төрийн эрхээ барих эрхийг төлөөлж улсын үйл хэрэгт оролцоно. Тэгвэл УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг горилогчид өөрийн нэр дээрээ "сан" байгуулж, өрсөлдөхөөр төлөвлөж буй аймаг, дүүрэгтээ сагсан бөмбөгийн тэмцээн, уралдаан зохион байгуулж, иргэдтэй уулзалт хийн, гарын бэлгээ тарааж эхэлсэн байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хасуурын сан" гээчийг байгуулж, Баянгол дүүргийн ахмадуудад уут дүүрэн гарын бэлэг тараасан бололтой. Түүнийг овог нь "Хассуур" бөгөөд энэ талаар зураг олон нийтийн сүлжээнд гарчээ.
Тэрбээр өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, парламентад сонгогдсон нэгэн. Харин тэрбээр сүүлийн 3 жилийн хугацаанд Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж, эцэст нь цагаадсан.
Тэгвэл Х.Ганхуяг УИХ-д дахин сонгогдохоор ахмадуудад тор дүүрэн гарын бэлэг тарааж эхэлсэн бололтой. Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Баянгол дүүргийн нэр бүхий албан тушаалтан өөрийн ажилчдадаа хандан, "Хүн бүр 100 царцаа" буюу сонгуульд МАН-д санал хүнийг Баянгол дүүрэгт түр шилжүүлэн авчрах үүрэг даалгаврыг өгсөн гэх мэдээлэл байна. Бид үүнийг нэхэн сурвалжилж байна.
Иймэрхүү хогонд хууртагдаж саналаа зармааргүй байнааа 😏 pic.twitter.com/ngGfluZ3NN
— ЗҮЛЭГЧИН ЗУЛ🌿🍀🍃 (@zulegchin_zul) November 25, 2023